Төрийн далбаа урсан Ч.Лодойсамбууд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна
2019/09/27
Улаан бал нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбууг цагдаагийн байгууллгаас төрийн далбаа урсантай холбоотойгоор зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Ингэхдээ сэтгүүлч Ч.Лодойсамбууд Зөрчлийн тухай хуулийн 15.20.2-т зааснаар зөрчлийн хэрэг нээсэн байна. Уг зүйлд “Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль зөрчих: Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” Гэж заажээ.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
зандан · 2019/09/29
шодойсамбууг шоронд хийнэ үү
зочин · 2019/09/29
Энэ залуугийн буруу өөрөө шударга үйл хийж байгаа мэт дүр үзүүлээд төрийн далбаагаа урж байж болохгүй энэ залуугийн нэвтрүүлэгийг үзээд байхад шударга иргэний нийгэм нэрийн дор их эвгүй сурталчилгаа хийгээд байгаа юм шиг удахгүй тар нь танигдана. цаг хугацаа харуулнаа.
Заяа · 2019/09/29
Үндсэн хуулинд заасан өнгө, хэмжээний загвар хангаагүй туг далбааг 2-р ахынд үйлдвэрлүүлэн авчруулж зардаг, тэрийг нь авч хөөрцөглөсөн хүмүүсийг адилхан шийтгэх хэрэгтэй.
Зочин · 2019/09/27
tsaazal
шаабар · 2019/09/27
Цаад санаа нь зөв байсан ч гэлээ олон нийтэд харуулж байгаад далбаагаа урсан нь буруу сонголт байсан. Маш буруу жишиг. Ядаж аль нэг хэсэг нь буруу хийгдсэн далбаа урсан бол буруутгагдахгүй байсан даа.
Зочин · 2019/09/27
тиймэрхүү л юмаар оролдоно доо бусад нь манай хууль цагдаагийханд томдоод байгаа юм
ЧИНГИС · 2019/09/27
МАШ ЗӨВ БАРИВЧЛАХ ХЭРЭГТЭЙ