Жүжигчин Ж.Алтаншагай ихэр цэцэгсийнхээ төрсөн өдрийг ингэж тэмдэглэжээ
2019/10/12
“Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай муу дүрийг чадварлаг бүтээж, олны хүндлэлийг хүлээсэн уран бүтээлчдийн нэг: "Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё нь аав болох мэдрэмж. Би маш их айж байсан. Хорин настайдаа хоёр ихэр охинтой болсон. Нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй. Эцэг болох амархан, аав болох хэцүү. Эр хүн бол маш тэвчээртэй байх ёстой хэмээж олонд ихээхэн таалагдсан.
Түүний гэргий 4 хөөрхөн охин төрүүлж өгсөн. Саяхан ихэр охидынх нь төрсөн өдөр тохиожээ. Хайртай хоёр том охиндоо аав ээж хоёртоо аз жаргал,амьдралын эхлэл, болж ирсэн гайхамшигт энэ сайхан өдрийн баярын мэнд хүргэе. Ихэр охинтой болно гэж бодохоор санаанд нэг л багтаж чадахгүй байлаа!Гэхдээ хүний хорвоогийн жамаар хайрлуулах гэж,намайг морь нохой мэт ажиллуулах гэж та хоёр минь ирсэн билээ. Хайртай шүү та хоёртоо.Аз жаргал эрүүл энх элэг бүтэн сайхан амьдраарай" гэв.
You · 2019/10/19
Saihan ger bul bn