Нара: Жүжигчид оюун санааны гэгээрэлд нэмэр болохуйц юм хиймээр байна
2019/10/14
Дуучин Нара тун чиг цоглог, хөдөлмөрч эмэгтэй гэдгээрээ олон дэмжигчтэй болж чадсан нэгэн. Тэрбээр цахим хуудастаа 200 гаруй дагагчтай нөлөө бүхий эрхэм. Нөлөө бүхий гэхийн учир нь цахим хуудаст хүчирхийлэл, хүүхдийн төлөө гээд анхаарлаа хандуулж, шийдэл дэвшүүлдэг талыг нь хэлээд байгаа юм. Тэрбээр саяхан ийнхүү жүжигчдэд хандсан постыг оруулжээ.
"Бунжаагийн утас үзэх эрхийг жинхэнээс нь хасав. Тикток гээч апп-р үеэл эгчтэйгээ хааяа хөөрхөн эгдүүтэй юм хийгээд байгаа юм шиг байдаг юм. Тиймээс утсан дээрээ өөрийнхөө нэр дээр тикток нээж өгсөн байсан юм. Өчигдөр жаахан утас үзье гэж зөвшөөрөл аваад хажууд үзэж байтал гэнэт л мэдээний дикторын хоолойгоор "Уйддаг юм уу яадаг юм шээс нар чинь" гэсэн балиар юм сонсогдоод.
Шууд шүүрч аваад юу үзээд байгаа юм чи гээд хартал жүжигчид тийм тикток хийдэг юм гэнэ.
Жүжигчид ч гэсэн дээ, жаахан оюун санааны гэгээрэлд нэмэр болохуйц юм хийж байвал зүгээрсэн. Шээс баас, хэрүүл тэмцэл болсон тикток хийж байх хэрэг байдаг ч юм уу үгүй ч юм уу. Үнэхээр хүүхдүүдээс тэр балай тикток өөр юу байдаг юм ер нь л утас гээч эдийг хол байлгах ёстой юм билээ!!!" гэв.
Зочин · 2019/10/14
Тэр киноноос санаа аваад өөрийгөө өөрөө тэгж нэрлээд байгаа юм байлгүй дээ
Зочин · 2019/10/14
Энэ нэрийг нь сонсохоор, Японы нэг "Нара улын домог" гээд балай кино бодогддог шд, хаха.
Зочин · 2019/10/14
"Нара" биш "Нараа" гэж бичиж байгаач, монгол хүн юм байгаа биз дээ. Монгол хэлэнд "нара" гэж бичдэг үг байдаггүй юм шдээ.