37-р Точкагийн бяцхан атамантай танилц
2019/10/15
Фантастик продакшны шинэ уран бүтээл болох олон ангит кино үзэгчдийн хүртээл болсон. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа 37-р Точка олон ангит кинонд жүжигчин Б.Ганчулуун Болд хэмээх залуугийн дүрийг бүтээсэн. Тэгвэл түүний бага насны дүрийг Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн хүү тогложээ.
Энэ тухай жүжигчин Б.Ганчулуун "Болдын бага насанд тоглосон дүү маань Батсүмбэр суманд ажлаар явж байтал өөрөө гүйгээд ирлээ.....Жижигхээн түүх ярих гээд 37-р Точка киноны Болдын бага насанд тоглох байсан хүүхдийг Улаанбаатараас сонгож аваад Батсүмбэр суманд ирээд зураг авалтаа эхлэх үед тэр хүү маань олон хүн хараад сандарсан уу? арай жоохон байсан уу? нэг л болж өгөхгүй байсан юм. Ингээд найруулагч нар маань өөр хүүхэд олох даалгавар бидэнд өгөв. Хотоос хүүхэд сонгож авчирэх гэхээр цаг алдах гээд шууд Батсүмбэр сумын 10 жилийн сургууль руу ороод 9 настай 10-аад хүүхэд сонгож аваад найруулагч нартаа шалгуулахад энэ хүүг шууд сонгоод тэр өдрөө кино зураг авалтандаа оруулж билээ. Дүү маань ч кино багийн итгэлийг алдалгүй маш хөөрхөн тоглосон. Ингэж л санаандгүй тохиолдлоор манай кинонд тоглосон хүү дээ. Ах нь урлагийн хүн болоорой гэж хэлэхгүй ч, урлагийн мэдрэмжтэй хүн байгаарай л гэж дүүдээ хэллээ. Амжилт хүсье. Батсүмбэр сум буюу 37-р Точкын жинхэнэ АТАМАН минь" хэмээв.