Б.Цэцэг: Мөнгө чинь илүүдээд байвал архичин биш алгын чинээ амь гуйж буй хүүхдүүдэд өг
2019/10/16
Өчигдөр сошиал орчинд согтуу хүн нэгэн эмэгтэйгээс мөнгө гуйж байгаа бичлэг цацагдсан. Тэгвэл тэрхүү эмэгтэйн жүжигчин Б.Цэцэг байсан аж. Энэ талаар тэрбээр "Тиймээ би тэрбумтан.. болно. Тэр үед архичдыг угжихгүй араас минь босоод ирэх залуусын боловсролд хөрөнгө оруулна.
Нус цэр, бөөлжис дээгүүр хүүхдээ хөтлөөд, өмхий самхай үнэртсэн нийгэмд ямар дуртай хүмүүс вэ? Тэднээс чинь хүүхэд битгий хэл нохой ч айгаад зугтдаг юм. Баян байжийж 1000 төгрөг дээр гороолоо гэх юм. Би баян өөрөөсөө илүү орлоготой, илүү олон ажилтантай, хэнээс ч дутахааргүй хөдөлмөрлөж яваа хүн бүрийг хүндэлж биширдэг. Яахав энэ тэнд явж, элдэвийг нь хараад долоож долдойж явж үзээгүй, үзэхчгүй. Ядуу хүнийг гутаалаа л гэнэ гудамжаар дүүрэн ажлын байр байхад арчаагүй царайлаад аяга угааж чадахгүй голоод гудамжинд гудраад хэвтэж байвал хохьчин! Арчаагүй заваан залхуу хирнээ улс орныг минь тоноод би ядуурчихлаа гээд золбирч байвал бас дахин хохино. Хүний өмнөөс уучихаад шараа тайлах мөнгөгүй бол зовлогоо зовоосон өөрийгөө зүх ахиад арчаагүй чиний хохь!!!! Хэнээс ч хулгай хийлгүй, урдах амьдралаа аваад явж буй эмэгтэй том машин унаж болдоггүй гэж бодож байвал чамд бас хохьчин гэж хэлье!!!! Унасан унааг минь жичиж буй хүмүүсийг харлаа уучлаарай би банкны лизинг төлдөг хүн. Минийх болж амжаагүй банкны тэрэг! Одоохондоо танихгүй хүнийг дурандаа дайрчих хэмжээний гутамшиг үйлдэх ёс суртахуун алга!!!! Арчаагүй бэртэгчин зантай танд 1000₮ үйлдэлгүй олддог бол талархая би!!! Хэн ч, хэний ч өмнөөс амьдраагүй нийгэмдээ лай болж санал аа үхэр мэт 20К төгрөгөөр худалддаг хирнээ овоо олигтой лай болохгүй амьдарч байгаа нэгнээ үзэж чадахгүй бол яая гэхэв. Мөнгө чинь илүүдээд байвал архичин биш алгын чинээ амь гуйж буй хүүхдүүдэд өг!! Чадахгүй бол Улсдаа биш өөртөө гомд!" хэмээн өөрийн үзэл бодлоо ихэд бухимдангуй илэрхийлэв.