Сагсчин Т.Санчир улсын гарьд Д.Баяраа агсны хүү ажээ
2019/10/16
Сагсчин Т.Санчирыг залуус андахгүй сайн мэднэ. Тэрбээр, Аавтайгаа би хамт амьдарч байгаагүй ээ. Намайг жаахан байхад хааяа ирдэг л байсан. Бага байсан болохоороо би аавынхаа талаар сайн лавлаж ч байгаагүй. Сүүлд том болсны дараа хүмүүс эдгээр алдартай сайхан хүмүүсийн хойч үе гэдгийг мэдээд домог мэт яриа өрнүүлдэг. Харин Б.Төрмагнай ахтайгаа дотно. Аймгийн харцага цолтой залуу бий. Өдөр бүр шахуу уулздаг. Нэг зүйл нэмж хэлэхэд, Д.Оюунболд багшид аав намайг “Бөх болгоорой” гэж захисан юм шиг байна билээ. Хамгийн гол нь би эдгээр буурлуудынхаа нэр хүндийг зөв авч явж, өөрт оногдсон спортын төрөлдөө улам их амжилт гаргахыг хүсч байна хэмээн анх удаагаа аавынхаа тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Баянаа · 2019/10/23
Эцэг сайн удам уу хүүхдээ хаясан байж солиорол
Зочин · 2019/10/16
Санчир аавтайгаа тун адилхан даа, миний дуу сайн удмын хун, эх орон ард тумэндээ сайн нэртэй, сайхан амьдраарай, Дарийн Дамдин аварга бол Монголын домог болсон сайхан эр байсан, Баяраа ч сайхан эр байсан