Хоёр Ганаа анхны бүтээлээрээ “Шилдэг продюсер” шагналыг авлаа
2019/10/17
Нэг театрт, нэг продакшнд харьяалагдаж явсан Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар хамтран өөрсдийн “Аримун” продакшныг байгуулсан. Тэд анхны уран бүтээлээ хэдийн үзэгчдийн хүртээл болгоод авсан билээ. Тэгвэл “Халуун зүрх” уран сайхны кино нь Улаанбаатар Олон Улсын кино наадмаас “Шилдэг продюсер” номинацийн эзэд болгожээ.
Өнөө жил 11 дэх жилээ зохион байгуулагдаж байгаа тус кино наадам нь аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. Тус кино наадмын нээлтийн киногоор 2019 оны Венецийн Олон улсын кино наадмын шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшсэн Францын кино найруулагч Фабиен Бертодын “Ер бусын ертөнц” уран сайхны киног үзэгчдэд хүрсэн юм.
“Улаанбаатар” кино наадмын хөтөлбөр нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форм, сургалт гэсэн таван хэсгээс бүрддэг аж.
mgl · 2019/10/17
Uran buteeliin undur amjilt husie. mundag yumaa