Дэлхийн миссийн тэмцээнээс Ц.Аззаяа хоёр дахь алтан медалиа авлаа
2019/10/18
Филиппины Параньяке хотод “Miss Earth 2019” гоо бүсгүйн тэмцээн болж байгаа билээ. Тус тэмцээнд манай улсаас Ц.Аззаяа 85 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж буй. Тэгвэл тэрбээр хоёр дахь алтан медалиа авч чадлаа. Тодруулбал, Miss Earth 2019” тэмцээний Үндэсний хувцасны төрлийн уралдаан болж, 85 орны бүсгүйчүүд тус тусын үндэсний хувцсаа сонирхуулсан юм. Оролцогчдыг Ази Номхон далай, Африк, Америк, Европ гэсэн дөрвөн бүсэд хуваан өрсөлдүүлэхэд Ази, Номхон далайн хэсэгт Монголын мисс Ц.Аззаяа түрүүлэв. Уралдааныг алдарт загвар зохион бүтээгч Альберт Андрада, Ито Курата болон 2009 оны дэлхийн мисс Сандра Сейферт шүүжээ.
Энэ талаар мисс бүсгүй "Бид анх удаа үндэсний хувцасны үзүүлбэрээрээ алтан медаль авч чадлаа. Монгол үндэсний хувцас маань үнэхээр тансаг юм! Бусад орны оролцогчид бүгд маш сүртэй гоёмсог үндэсний хувцастай байсан хэдий ч бид энэ төрөлд түрүүллээ. Хамт олондоо маш их баярлалаа" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцав.
Өмнө нь тэрбээр авьяас үзүүлбэрээрээ алтан медалийн эзэн болсон билээ.
Jiigee Ulzii · 2019/10/20
Бахархаж байна монголынхоо нэрийг өндөрт өргөж гаргаж чадлаа улам их амжилт eрөөe