Ия Остергрен гэх швед бүсгүй бусад эмэгтэйгээс ялгарах онцлогтой бөгөөд тэрбээр маш урт хөлтэй нэгэн. 178 см биеийн өндөртэй түүний 108 см нь доод үе мөчинд нь хамааралтай гэж хэлж болно. 

Бага насандаа биеийн галбираасаа болж ихээхэн шоглуулдаг байсан тэрбээр өсвөр насандаа спортоор хичээллэж бусдын атаархал төрүүлэм сайхан биетэй бүсгүй болжээ. 

2014 оноос нөхөртэйгээ танилцан үерхсэн бөгөөд бие бялдаржуулах спортын тамирчин нөхөр нь түүнд биеийн хүчний бэлтгэл сургуулилтын хичээл зааж улам төгөлдөржүүлжээ. 

Урт хөлөөрөө олны танил болсон Ия өдөр бүр дасгал сургуулилт хийдгээс гадна хүнсэндээ их хэмжээгээр мах хэрэглэдэг нь булчингийн массаа нэмэх зорилготой аж. 

Одоо 38 настай тэрбээр хоёр хүүхдийн ээж хэдий ч гуалиг бие галбираа өдийг хүртэл биеийн тамирын дасгал сургуулилтын ачаар хэвийн хадгалсаар байгаа юм. Цахим орчинд олон дагагчтай ч нүцгэн зургаараа бус урт хөлөөрөө олны магтаал сайшаал хүртдэг байна.