Б.Хүсэлтүвшин дэлхийн аварга боллоо
2019/11/12
Бодибилдинг фитнессийн ДАШТ энэ сарын 8-10-нд БНСУ-ын Чэжү аралд зохион байгуулагдаж, Монгол Улсын тамирчин Б.Хүсэлтүвшин эрэгтэй атлетик 182 см ангилалд дэлхийн аварга боллоо.
Уг тэмцээнд Монголын бодибилдинг фитнессийн холбооны 16 тамирчин өрсөлдөж байгаа. Тодруулбал бодибилдингийн 21 нас хүртэл залуучуудын ангилалд Б.Хэрлэн, бодибилдинг 55 кг болон мастер 40-49 насны ангилалд Ч.Мянганбилэг, бодибилдинг 60 кг-д Э.Энхманлай, бодибилдинг 80 кг болон мастер 50-59 насны ангилалд С.Дуламрагчаа, эрэгтэй спорт модель 170 см ангилалд Б.Лхагвадорж, эрэгтэй спорт модель 170 см ангилалд тамирчин С.Нарангэрэл, эрэгтэй спорт модель +180 см болон фитнесс ангилалд Ж.Баянмөнх, эмэгтэй атлетик -165 см болон 30-39 насны ангилалд Г.Гансаруул, эмэгтэй атлетик -165 см болон 40-өөс дээш насны ангилалд Х.Далайжаргал, эмэгтэй атлетик +165 см болон 40-өөс дээш насны ангилалд тамирчин З.Ариунаа, эмэгтэй модель -155 см болон фитнесс ангилалд Д.Энхбилэг, эмэгтэй модель 40-өөс дээш насны ангилалд З.Оюун-Ундрах, эмэгтэй спорт модель -165 см болон 30-аас дээш насны ангилалд Б.Адьяахүү, эмэгтэй спорт модель -165 см болон 30-аас дээш насны ангилалд Б.Солонго, эмэгтэй спорт модель +165 см ангилалд Н.Анужин нар тус тус өрсөлдлөө.
Зочин · 2019/11/13