Монголын телевизүүдийн рейтинг, харьцуулалтаар үргэлж тэргүүнд явдаг сувгуудын нэг Монгол HD телевиз өдөр тутмын хөтөлбөрүүд, сонирхолтой контентуудаараа үзэгчдээ татсаар ирсэн.

Харин 2018 оны 2 дугаар сараас эхлэн телевизийн олон сувгийн үйлчилгээ үзүүлэгч IPTV-ээр тус сувгийг ухрааж нөхөж үзэх боломжгүй болсонд үзэгчид ундууцаж сошиалаар сэтгэгдэл бичиж хүсэлтээ илгээж байсан билээ.

Тэгвэл телевиз үзэгчдэдээ нэгэн чимэгтэй мэдээ дуулгахад өнөөдрөөс эхлэн Скаймедиа IPTV-ээр Монгол HD сувгийг ухрааж, нөхөж үзэх боломжтой болсон байна.

 Сүүлийн 2 жил орчим үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгэсэн уг асуудлыг Скаймедиа корпораци болон Монгол HD телевизүүд зөвшилцөж шийдсэнээр ухраах, нөхөх үйлчилгээ эргэн хэвийн ажиллаж эхэлсэн нь үзэгч, үйлчлүүлэгчийн үүднээс авч үзэхэд талархууштай үйл явдал болжээ. Мөн Монгол HD суваг SkyGO-д нэмэгдэж тус аппликэйшний хэрэглэгчид дуртай сувгаа орон зай, цаг хугацаанд баригдалгүйгээр хүссэн үедээ үзээд явах боломжтой болсон байна.