Яллагдагчаар татагдсан ШШҮХ-ийн эмч нар ажлаа хийсээр байна
2019/12/03
Зургийн тайлбар:Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч , яллагдагч Х.Түвшин-Эрдэнэ
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал 2019 оны 12-р сарын 09-ний өдрийн 10:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд товлогдоод байна. Өмнө нь тэдний гэм бурууг хэлэлцэх шүүх хурал хоёр удаа хойшлоод байсан юм.
Тэдэнд эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн
21.4 дүгээр зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах
1.Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах
2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.
Монгол улсын шүүхийн практикт хүнийг гэм буруутай эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлтэд тулгуурлан ял оноох эсэхийг шийддэг. Гэтэл тангараг өргөж, үнэнч шударга ажиллах ёстой ШШҮХ-ийн шинжээч эмч нар яллагдагчаар татагдаад байгаа нь өөрөө хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээх асуудал. Гэтэл өнөөдрийг хүртэл буюу яллагдагчаар татагдаад байгаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нар ажлаа хийсээ байгаа юм. Энэ нь тэдгээр шинжээчид дахин өөр хэргийн шинжилгээг будлиантуулж байж болзошгүй юм.
Шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нарын хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
tar · 2019/12/09
ene muu hulgaich,luivarchin,hudalch,poporchin,hoshgoruulagch,shunaliin tulam,eh ornoo hariinhand hudaldagch,aldar nerend durtai hogiin shaar,ardchilal neriin dor mongol ornii ali oligtoi buhniig sorchilogch,mongoliin shuuh huuliig ulandaa gishgegch,hongiliin mafiig tolgoilogch uusgen baiguulagch mongol hun bish,mongol ovogton odoo lai bolohoor zai bolj mongol oron,mongol ard tumniig mini amar bailgaad ogch boldoggui uim baihdaa,mongol oron mini salj hagatsahgui ymar muu ,eriin devtee uchraa ve,burhan mini
Zoljarjargal · 2019/12/06
Odoo ta bolih heregtei olon hun deer hudal dugnelt gargasandaa yaaj hool idej untaj chaddag bnaa uilin ur 1 l udur irne dee yaana!!!!
Зочин · 2019/12/05
matilda · 2019/12/03
matilda · 2019/12/03