Жирэмсэн эр гэр бүлээ цуцлуулахыг хүсчээ
2013/04/03
Аризонагийн шүүхээс хүйсээ солиулсан Томас Битигийн гэр бүлээ цуцлуулах хүсэлтийг авахаас татгалзжээ. Томас нь олон улсын хэвлэлээр Жирэмсэн эр гэдгээрээ ихээхэн танил болсон. Тэрээр эмэгтэй байсан ч хүйсээ солиулан эрэгтэй болсон билээ. Түүнчлэн эрэгтэй болсон хойноо хүүхэд төрүүлэн шуугиан дэгдээж байсан.
Харин одоо эхнэрээсээ салах хүсэлт тавьсан ч шүүхээс эвлэрэх 9 сарын хугацаа өгчээ.
Томас Бити буюу Жирэмсэн эр одоо Хавайд амьдарч байгаа бөгөөд тэрээр Трэйси охиноо төрүүлсэн юм. 1997 оноос хойш гоо сайхны хэд хэдэн мэс засалд орж, 2003 он гэхэд эр хүн болсон тэрээр Нэнси гэх бүсгүйтэй гэрлэсэн байна. Харин тэд хожим хиймлээр үр шилжүүлэн суулгаж Томас Бити 3 хүүхдийн аав болжээ.
Зочин · 2013/04/04
yaxawdee xvnii amidpal oopoo yer busiin shvde