Монголын урлагт сайхан бүсгүйчүүд олон бий. Тэдний нэг нь Хийлч Дээгий. Сүүлийн үед монгол брэндийнхээ нүүр царай болоод үзэсгэлэн гоо нь улам төгөлдөржиж олон бүсгүйчүүдийг шууриулаад байгаа билээ.

Тэрбээр нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Та хэд үйл үр, урд хойд нас гэдэгт итгэдэг үү. Би өмнөх насан дээрээ сүүтэй ваннд хэвтэж байсан хатан л байсан байх даа гэж боддог. Сүүтэй ваннд хэвтэхээр морин төвөргөөн сонсогдоод байдаг юм. Дээр үед байшин байр байсан биш сайхан том гэрт л ваннд ордог байсан байх даа" хэмээн буу халжээ.