Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ хүргүүлжээ
2019/12/11
ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Нийслэлийн прокурорын газраас түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.
Уг хэргийн шүүх хурал аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амархүүд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл тэрбээр давж заалдах хүсэлтээ шүүхэд хүргүүлжээ.
Ребяна · 2019/12/12
Амархүүг өршөөж болохгүй харин ч өгсөн ял нь багадсан нэмэх хэрэгтэй
Зочин · 2019/12/11