Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар есдүгээр сарын 25-ны билэгт сайн өдөр хуримаа хийсэн билээ. Хосууд бал сараа Хайнань аралд тэмдэглэн өнгөрүүлж талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хосууд анхны нуган үрээ өчигдөр өлгийдөн авлаа.

Тэдний хувьд спортын дэвжээнд танилцан, амьдралаа холбож буй цөөн хосуудын нэг. Тамирчин хосууддаа уншигчдынхаа өмнөөс аав, ээж болсонд нь баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

Дашрамд сонирхуулахад, Анхны хүүгээ өлгийдөн авсан шинэхэн аав, ээж Н.Лхамгармаа, П.Орхон нарын гэр бүлээс анхны хүүгийнхээ чацуутан болон мэндэлсэн энхрий бяцхан үрст баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэн, гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүлжээ.