И-баримт тойрсон зальжин аргууд...
2019/12/12
Хууль хүн бүрд адил тэгш үйлчилнэ хэмээдэг. Тэгвэл НӨАТ-ын шинэчилсэн хууль адил тэгш үйлчилэхгүй байсаар шинэ онтой золголоо. Тухайлбал, И-баримтыг өгдөггүй олон үйлчилгээний газрууд бий. Гэхдээ өгдөг хэдийнх нь зарим и-баримт нь буцаан олголтоо авах боломжгүй, зүгээр сугалаанд хамрагдах эрхтэй баримт өнөөдрийг хүртэл өгсөөр байна. Жишээлбэл, Сайн ломбардаад үйлчлүүлсэн иргэнд өгч буй баримт нь зөвхөн сугалаанд л оролцох эрхтэй.
Мөн хүнсний дэлгүүрүүд дээрхтэй адил баримтаар үйлчилсээр байгаа нь уг хуулийг "гууль" болгож буй. Нэг хэсэг нь баримтаа өгөхгүй гэж овжин зан гаргах болсон. "Цаас дуусчихсан байна. Сүлжээ ажилладаггүй ээ, яах уу?" зэргээр зугтаж байх жишээтэй. Энэ мэтчлэн шалтгаанаас үүдээд нөгөө татварын далд байдлыг ил тод болгох "хөг өнгөрөөд удаж байна".
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 190 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй ч татвар төлдөг нь 40 мянган байгаа аж. Үүний цаана түүнчлэн иргэд хохирсоор байна. Учир нь татвар нэмсэн үнээр худалдан авсан барааныхаа буцаан олголтыг баримт өгөөгүйн улмаас авч чадахгүй. Нөгөө талаас, баримт олгогдсон ч ААН илгээгүй, ААН илгээгүй 72 цагийн дотор болсон, үнийн дүн зөрүүтэй зэрэг олон шалтгаанаас үүдэлтэйгээр буцаан олголтоо авч чадахгүйд хүрдэг. ДДТД-ын оруулсан ч уг баримт нь хүлээгдэж буй цэсэнд "мөнхийн хадаастай" үлдэж байна. Мянган удаа устгаж, шивж оруулаад өмнө хариулт өгөгдсөн хэвээр.
Өмнөх хэрэгжүүлсэн хуулийн хяналтаа чангатгаж, бүх нийтэд эрх тэгш үйлчлүүлж чадахгүй буй байж дахин иргэдийн халаасыг нимгэлэх хууль батлаж буй нь хэр амьдралд нийцтэй вэ.
-НӨАТ-ын баримт өгөөгүй тухай гомдлыг гурав хоногийн дотор шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН-ийг 1.5 сая, иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно. /Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль/
-НӨАТ-ын урамшууллыг улирал бүр олгодог болно зэргээр Ирэх онд иргэдийн сэтгэл санааг и- баримтад уясаар байх нь. Харин нөгөө талд иргэдийн халаасыг нимгэлэх "зальжин" арга нь явагдсаар. Уг нь хуулийн хяналтыг чангатгаж, бүх худалдаа эрхлэгчид буцаан олголттой баримт өгөхийг хэрэгтэй юмсан.
Зочин · 2019/12/13
захууд өгөхгүй байгаа, НАРАНТУУЛ, барс, өгөөмөр, 100 айлын барилгын дэлгүүрүүд, Гурвалжингийн барилгын дэлгүүрүүд, ШОНХОР зах өгдөггүй. ӨГҮҮЛЖ болно. МАНАЙ дүүргийн татварын байцаагч нар ажлаа хийхгүй байна. НӨАТ өгдөггүй захуудыг хариуцдаг ТАТВАРын байцаагч нарыг халаач. ХАТУЖУХАН арга хэмжээ аваач. ТӨСӨВӨӨС цалинжиж байгаа татварынхан ажлаа хийхгүй байна. АРАЙ ч дээ
Зочин · 2019/12/13
haraal idsen zahuudaa huvi humuusee ebarimt ugdug bolgooch
Зочин · 2019/12/12
E barimtiig bolih hergtei deeee
zochin · 2019/12/12
Ene vnwn iim gazruud zunduu bna jishee n huvsguliin gulaan ysnaak zereg baiguullaguud barimtaa uguh heregtei
Зочин · 2019/12/12
Үнэн. Би энэ тухай зөндөө олон удаа komment бичсэн. Анзаарч үздэггүй юм байна лээ. Бодит амьдрал, хууль хоёр тэнгэр газар шиг зөрөөтэй. баримт олгодог бараа, олгодоггүй байраа, 10%-а хасуулаад авах уу? манайх зөвхөн сугалаанд орох эрхтэй, гурил, ногоо, мах гээд монолчуудын их авдаг бараанд баримт өгдөггүй. ЖИжИг худдалдаа эрхлэгчид, түрээслэгчид, ТҮЦ, Минимаркет гээд өгдөггүй газар олон. Ихнх нь өгдөггүй. Өг сөн ч өнөөх нь зарим нь баталгааждаггүй. Супер сугалаа нэрээр үүнийг чангааж байна дээр бичсэнчлэн.
Зочин · 2019/12/12
Zochin · 2019/12/12
Ynen bichjee Selengiin tuviin Barilgiin delgyyryyd mash ih gyilgee hiigddeg hynsnii delgyyryydees dythaargyi hirnee negch delgyyr E barimt ugduggyi ,ene tal deer tatvariin alba anhaarmaar uymaa.!!!
зочин · 2019/12/12
орлого олдог иргэн ААН бүгд татвар төлдөг байвал монгол улс цэцэглэн хөгжинө.
иргэн · 2019/12/12
Хотын ААН хувь хүмүүс ингэж заваарч байгаа юм бишүү. Сая Хэнтий Сүхбаатар аймаг ороод ирсэн аймгийн төв ч тэр сумдын жижэг дэлгүүр хүртэл баримт өгдөг юм билээ. Хотын татварын болон засаг даргын зохих хүмүүс ажлаа хийж чадахгүй эсвэл тухайн хүмүүсээс авилга аваад хариуцлага тооцож чадахгүй байгаа байх
Zochin · 2019/12/12
Uag ynen, manai Selenge aimgiin SB hotod zarim delgyyryyd tsagaan idee,jims hynsnii nogoo,talh,tuviin yilchilgee erhlegchdiin hiij baigaa boov boortsgond E barimt olgodoggyi! jishee ni Itgel,Tyshig .Titem delgyyryyd.