Төв аймгийн Эрдэнэ суманд айлын эзэнгүй хашаанаас үл таних эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал, Төв аймагт байрлах “Цонжинболдог” гэх газарт айлын хашаан дахь дүнзэн торхонд 40 орчим насны эрэгтэй хүн өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байна.

Талийгаач нь дутуу баригдсан торхны дам нуруунаас цагаан өнгийн мяндсан утсаар хоолойгоо боомилсон байсан аж. Цагдаагийн шуурхай албаныхан хэргийн газарт ажиллаж, эд мөрийн баримтаар хурууны дардас бэхжүүлж, талийгаачийнх байж болзошгүй гар утас эд зүйлсийг хураан авчээ. Эл хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газарт шалгаж, амь хохирогчийн хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.