Өглөөг сааралтсан утаан дунд угтдаг боллоо. Энэ жилийн хувьд цаг агаар тогтуун байснаас үүдэж 12 сартай золготол утаагүй байлаа. Харин хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд өглөөг саарал манан татсан уу гэмээр дүр зурагтай Нийслэлийн өглөөг угтах болов.

Өвлийн улиралд ханиад, томуу бага насныханы дунд ихээхэн дэгддэг. Харин өвөлдөө ханиад, хүрч хоолойн сөөдөггүй том хүн хоолойн хорсоод хэцүүхэн байх болжээ. Иргэд өглөө, оройдоо гадуур явахаар бүүр ч хүндэрч байгаа гэв. Тэгэхээр хөшилтсөн энэ саарал утаанаас болж байна уу гэлтэй. Сүүлийн өдрүүдэд зарим газарт түүхий нүүрсний үнэр мэр сэр үнэртэх болсон талаар иргэд ярьж байна.

Өнөө өглөөний 09 цагийн байдлаар 1-р хороололд агаар маш их бохирдолтой буюу чанарын индекс 999 гарчээ. Харин Нисэх, Толгойт, МҮОНРТ, Амгалан, Монгол газар, Баянхошуу орчимд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 126-240, Мишээл экспо, Баруун 4 зам, 100 айлд агаар хэвийн буюу чанарын индекс 63-97 байгаа бол Ургах наранд агаар цэвэр байна.

 

Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг. 

Тэгвэл энэ долоо хоногоос эхлээд сааралтсан утаа өдрийн 13 цагийн үед ч хотын төвд арилахгүй байгаа нь ажиглагдлаа.

Өдгөө айл өрх бүрд гадаа гарахаар "хоолойн хорсож байгаа хүн цөөнгүй байна". Тааралдаж, мэндлэх төдийд л хоолойн сөөсөн, хоолойгоо зассан өнгө аястай хүмүүстэй та бүхэн тааралдаж буй биз ээ.  Уг утааны улмаас хүмүүсийн хоолой хорсож улмаар өвчлөх эрдсэлд оруулж байх магадлалтай.

УБ хотын А бүс буюу Сүхбаатарын талбайн баруун талд 10:18 минутын байдлаар сааралтсан утаатай хэвээр байгаа юм. Хэдхэн байшингийн цаадах чинь барилгууд нүдэнд үл үзэгдэнэ. Жолооч нар урдах машинаа харахгүй байх тохиолдол гарах болжээ. Тухайлбал, өглөөний 08 цагийн үед хорооллын гандангаас 100 айлын чиглэл рүү явахад хэдхэн машины цаадах зам нь харагдахгүй "саарал" дундаас гэнэт хүн гүйж гарч ирэх тохиолдол байгаа аж.