Хэнтий аймгийн Хэрлэн суманд энэ сарын 20-ны өдөр ой гурван сартай  болон хоёр ойтой хүүхдийг хойд эцэг нь зоджээ. Харамсалтай нь хоёр ойтой хүү нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. 

Харин нэг настай дүүг нь дуудлагын дагуу цагдаа нар ирж эмнэлэг яаралтай хүргэгдсэн байна. Одоогоор нэг нас гурван сартай хүүхдийн биеийн байдал маш хүнд аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж.

Ах дүү хоёрын ээж нь өнгөрсөн  есдүгээр сард хорих ангиас суллагдсан этгээдтэй хамтран амьдарч байжээ. 

Тус аймгийн цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж харгис хэрцгий аргаар зодож амь насыг нь хохироосон сэжигтэн этгээдийг цагдан хорьжээ. Хэргийн газарт ажилласан шинжээч нарын дүгнэлтээр талийгаач хоёр настай хүү болон М.С –ийн элэг бяцарсны улмаас нас барсан гэсэн урьдчилсан байдлаар дүгнэсэн байна. Үргэлжлүүлэн Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэргийг шалгаж байгаа аж.