Дамбын Хишигээгийн хүү Х.Мөнхжин хөгжлийн бэрхшээлтэй хүүг байртай болгохоор зүтгэж явна
2019/12/24
Хөгжлийн бэрхшээлийнхээ улмаас хэвтэрт байгаа н.Билэгсайхан хүүд туслах аян олон нийтийн сүлжээнд өрнөж, байгууллага, хувь хүмүүс хандив өргөсөөр байна.
Тус аяныг Дамбын Хишигжаргалын хүү Х.Мөнхжин эхлүүлсэн юм. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Улс эх орны том том асуудлууд, Бичиг цаас гээд мэдээж иргэд, хүүхэд бүрт хүрч ажиллана гэдэг хэцүү, Сайд нар нь ч амлалтандаа хүрч чаддаггүй байх. Зүгээрээ Гэхдээ залуучууд бид чадахаараа дүү нар, эмэгтэйчүүдэд хүрч туслах болно. Монгол эр хүн та эх орныхоо эзэн нь...
Билэгсайхан хүү 15 настай Тархины саажилттай
2 Цаг Тутам усанд орох
2 охин дүү нь 40 мин сургуульдаа алхаж очихгүй байх
Эмнэлгээс холдохгүй байх гэх мэт 14 жил хүүгээсээ алхам холдоогүй Эрдэнэчимэг эгчийн гэр бүлийг Багануурт байранд оруулцгаая!
5749954198 Сүхбат
Надад лайкныхаа оронд ядаж 1000 төгрөг хандивлаарай" хэмээсэн.
Билэгсайхан хүүгийн ээж хүүхдээ асрах шаардлагатай учир гэртээ сууж оёдлын ажил хийдэг байна. Хандивын аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж мэдээлэл авах боломжтой. Одоогоор нийтдээ 20 сая төгрөг хандиваар цуглаад байгаа гэнэ.