“37-р Точка” олон ангит кинонд социализмын үеийн даргын хүүхэд Тулгатын дүрийг тултал бүтээсэн залуугийн талаар сонирхох охид бүсгүйчүүд олширсон гэхэд хилсдэхгүй.

Тэр бүтээсэн дүртэйгээ харьцуулахад даруухан, дуу цөөнтэй залуу. Түүний эхнэр одоогоос нэг жилийн өмнө СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Одоо “Мөрөөдлийн театр”-т бүжигчнээр ажилладаг эмэгтэй бий. Залуу хосууд хөөрхөн нэг охинтой. Жүжигчин залуу "Тэврүүлэх гэж өөдөөс нь гүйн тосох үртэй аав хамгийн баян эр" хэмээн хэлэх дуртай гэнэ лээ. Арга ч үгүй шүү дээ хорвоогийн хамгийн нандин эрдэнэ түүнд байгаа хойно. Ингээд түүний бяцхан гүнжийн гэрэл зургаас хүргэж байна.

О.Ариун