О.Баасанхүү. Манай хүн харин захиалагч байжээ
2019/12/26
Н.Энхбаяр ирэх сонгуульд хүч үзэхээр зүтгэж яваа. Тэгвэл тэрбээр сүүлийн үед өөрийн намаас УИХ-д суугаа О.Баасанхүүтэй муудалцаж, шуугиан тариад байгаа билээ. Түүнийг намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж Н.Энхбаяр шүүмжлэх болсон гэдэг.
Харин УИХ-ын О.Баасанхүү түүний талаар ийнхүү ярилаа. Тэрбээр "Би Н.Энхбаярын захиалгаар ажиллаж байсан. Одоо хүний захиалгаар ажиллахаа больё гээд өөрийн өргөсөн тангараг, УИХ-ынхаа үйл ажиллагаандаа, зарчимдаа үнэнч байя гээд ажиллаж байгаа. Намайг ингэж ажилла, тэгж хий, ингэж ханд гэдэг байсан юм. Үүнийг нь би зөвлөгөө өгч байна гэж ойлгодог байлаа. Гэтэл манай хүн захиалагч байж л дээ. Тэр хүн өөрөө мэдээж байгаа байх. Өөрийнх нь яриагаар би чинь Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн хувийг худалдаад авчихсан хүн. Би чинь Х.Баттулга, Ц.Элбэгдоржийн хүүхэд шүү дээ. Намайг ингэж доромжлоод байгаа хүн. Энэ 76-д суугаа хүмүүсээс эрх мэдэлгүй хоёр хүн бий. Тэрний нэг нь би, нөгөө нь С.Жавхлан. Гэтэл ганцхан над руу дайрах гэж нам байгуулсан юм уу? Намын даргаа шоронд ороход хөөцөлдөж гүйгээд шоронгоос гаргасан. Босоо Ганбаа гэдэг хүнийг нь Ерөнхийлөгч болгох гээд явлаа. Бүтэн дөрвөн жил нам юм бол надад чиглэл өгөх ёстой байсан. Тэгтэл ямар ч чиглэл өгөөгүй. Тийм байж өөрөө өөр хүмүүс рүү гүйж очоод өөр намуудтай уулзаад байгаа нь үнэхээр өрөвдмөөр. Надаас ганц ч удаа үүнийг УИХ-д өргөн бариад өг, яриад өг гэж гуйж болно ш дээ. Гэтэл тэгээгүй бүтэн 8 жил би бие даагч шиг явлаа. Би зарчим л ярьдаг.
Би Ц.Элбэгдорж, С.Баярыг сайн хүн гэж боддоггүй. Эрх мэдэлтэй хүмүүс нь тэднийг шоронд хийх ёстой байгууллага нь оруулах хэрэгтэй. Гэтэл эд нар нь буцаад улс төрд орж ирэх гээд байгааг нь гайхаад байна. МАХН бүх иргэдийг орон сууцтай болгоно гээд байх юм. Энэ ажил амархан байсан бол одоогийн 76 чинь үүнийг хийчихнэ. Гэтэл цонхны наанаас мөхөөлдөс долоолгоод байх юм. Амархан байсан юм бол өмнө нь хийж байхгүй яасан юм бэ. Ямар ч боломжгүй хөтөлбөрүүд яриад иргэдийг хуурах хэрэггүй. Шал худлаа, 2012-2016 онуудад үүнийгээ хийхгүй яасан юм. Эрдэнэтийн хэн зарлаа. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар чинь нийлж зараа биз дээ. Тухайн үед нь би зарах гээд байна гээд яриад л байсан. Ипотекийн зээлийн хүүг тодорхой болгож, буулгая гээд би ярилаа. Харин тэд эсрэгээр нь хүүгүй болгоё гээд байгаа. Ингээд надтай тэмцээд байх юм. Би 8 жил парламентад суухдаа 7-хон сард нь эрх мэдэлтэй суудал дээр суусан. Энэ нь өргөдлийн байнгын хорооны даргаар ажилласан. Гэтэл энэ хүмүүс олон жил эрх мэдэлтэй суудал дээр сууж, ажилласан. МАХН-ын "Өргүй Монгол", "Орон сууц" хөтөлбөрүүд хэрэгжих ямар ч боломжгүй. Н.Энхбаяр ингэж худлаа ярихаа боль" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Зочин · 2019/12/31
Ипотекийн зээлээрээ тултал нь яваарай 3-5 хувь
batаа · 2019/12/28
Энэ тэнэг хэрүүлчээр ИХ дутахгүй ахин энэ хаалгаар оруулахгүй юм шүү ард түмээн
Би Монгол хүн · 2019/12/28
Энэ тэнэг юу зохиож ярьж мэдэх овилогогүй хуншгүй хүн дээ. Дахиж сонгохгүйгээ ард түмэн мэднээ тэнэгээ
Зочин · 2019/12/27
Наадах чинь ард нийтийн дайсан цөөхөн хулгайч нарын эрх ашгийн төлөөх ардчилалд нэн дуртай хог ард олны олонхийн төлөө юм яригдахаар л шизо нь хөдөлдөг. Тийм л шудрага юм бол хулгайч худалч хулчгар луйварчин Элбэгдорж Сайханбилэг нарын талаар хэзээ үг унагаж байсын энэ тухай сонссон тэгсэн гээд биччээтэй пялдагаа
bb · 2019/12/27
heleh ewteihen ug ch oldohgui yum daa yu ch bolood bgaan . gehdee l gants unen ugtei hun ni ene zaluu yum sanagdahiim daa.
зочин · 2019/12/27
Баасанхүү шиг шудрага хүн энэ парламентад байхгүй ийм л хүмүүсийг олноор нь олж сэдэж оруулж ирэх хэрэгтэй энэ хүн монголын төрд хэрэгтэй зайран - харин авлигач муу хүмүүсийн хувьд бол шүдний өвчин хогийн баас лалар учир муу хүмүүсийн дайсан нь учир яах уу яаж ийгээд зайлуулъя
Zchin · 2019/12/27
Iim hogiin um uih-d garchihdag estoi lai umaa.
Иргэн · 2019/12/27
Баасанхүү бол ардтүмний элч мөнөөсөө мөн шүү !
Zochin · 2019/12/27
Zuv l yarisan baina shvvdee Baasanhvv mundag zarchimch zaluu
pkxny · 2019/12/26
Баасанхүү мэтийн хөгийн амьтад дахин төрд бүү гараасай. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнөө гэдэг яасан үг вэ. Энэ муу баас өөрөө ёстой юу вэ.
bat · 2019/12/26
За ард түмэн минь Баасанхүү шизогоос удахгүй салах байхаа их хурлын хуралдаан үзэх ч сонирхол энэ нөхрөөс болоод төрөхгүй юм хэрэлдээд багаа үгүй нь ч мэдэгдэхгүй хэцүү хүн
Зочин · 2019/12/26
Энэ О. Баасанхүү чинь намаасаа салж нэг гүйгээд АН-тай нийлж нэг гүйгээд л МАХН-аасаа аль эрт хасагдчихсан биз дээ? Одоо ийм юм яриад Энхбаярыг муулаад л сүйд бас өөрөө нээг их шудрага царайлчихжээ бас шизо-той хөсрий вэ? яасан
Зочин · 2019/12/26
Авилга, албан тушаалын гэмт хэргийг хатуу чанд шийтгэх нь зүйн хэрэг, Н.Энхбаярыг үүнд хамаатуулж шийтгэсэн нь нэг л итгэл үнэмшилтэй санагддаггүй учир нь өчнөөн тэрбумаар яригдах хэрэгүүдтэй харьцуулахад батлагаа нотолгоо нь ч инээдэмтэй. Үүнийг бичигч Н.Энхбаярт хайртай сайндаа бус үнэмшилтэй нотлох баримттай бол өөр байхсан гэхдээ л тэр. Эцэг хүн хүүдээ туслах үүрэгтэй гээд шахаа хийсэн сайд байхад найздаа тусласан гэж үзэхэд адилхан л хэрэг биш баймаар. Ийм л хөгийн юм болж байгаа нь өнөөгийн эрх мэдэлтнүүдийн зовлон юмуу даа. Угтаа яригдаж байгаа, ярьж байгаа "дээдсүүд" адилдаа адил, годилдоо годил гэдэг л байх даа.
irgen · 2019/12/26
zov yarijee, gants ch gesen eruul setgedeg hun bgaam bna
Зочин · 2019/12/26
КККККК УКТЯБРЫН БААСАНХҮҮ МИНЬ ЭЭ ЧИНИЙ ОВОГ ЧИНЬ ХҮРТЭЛ УКТЯБРЬ ЮМ БАЙНА.НАМААСАА НЭР ДЭВШЧИХЭЭД АН РУУ ДАВХИАД ХӨГИЙН БААС БӨӨС ЮМ АА ЧИ
з · 2019/12/26
к