Жижгээгийн хэвтэж байгаад гаргасан мөрөөдөл нь биелэлээ олжээ
2019/12/26
+17 цувралын Жижгээ, Цогтоо хоёрыг танихгүй залуус үгүй. Тэгвэл жүжигчин Жижгээ нэг өдөр хэвтэж байхдаа гэнэт мөрөөдлөө цасан дээр буулгажээ. Энэ тухайгаа тэрбээр "Би нэг өдөр ганцаараа хэвтэж байгаад гэнэт цаас, бал аваад зорилгуудаа бичсэн. “Маск” продакшнд жүжигчнээр орно, олны танил жүжигчин болно, кино найруулаад гол дүрд нь тоглоно, гэр бүлтэй болно гээд санаанд орж ирсэн болгоноо юу ч бодолгүйгээр бичээд үлдээчихсэн.
Хэдэн жилийн дараа эргээд харсан чинь биелчихсэн байсанд их гайхсан. Хэн нэгэн бирд гарч ирээд тэр хүслүүдийг биелүүлээгүй, би өөрөө биелүүлсэн. Тиймээс ямар нэгэн зүйлийг мөрөөдөж байгаа бол тэрийгээ цаасан дээр бичих хэрэгтэй. Ингэснээр мөрөөдөл биеллээ олоход нэг алхам дөхөж байгаа юм. Зорилгоо өмнөө тавиад сонгосон мэргэжлийнхээ хүрч болох хамгийн дээд оргилд нь хүрнэ гээд цаасан дээр бичээрэй" хэмээжээ.
ГАЙХШРАГЧ · 2019/12/26
жижгээ гэдэг нь энэ хүний жинхэнэ нэр үү? хөдөөнийхэн бие биенээ ингэж дуудах нь маш бүдүүлэг . хөдөөний соёл монголыг дагуулах нь
Зочин · 2019/12/26