Дуучин Д.Болд шинэ оны анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр “Vandebo” хамтлагтай Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд хамтарсан "AYO" дууны клипээ хүргэсэн. Энэхүү клипийг 1 сая 576 мянган хүний хүртээл болсон юм.

Тэгвэл өчигдөр орой тэдний хамтарсан хоёр дахь уран бүтээл болох "Чамд сонсогдож байна уу" дууны клип цацагдлаа.  Одоогийн байдлаар тус клип дуучин Д.Болдын албаны ёсны Youtube хуудаснаа тавигдсан бөгөөд 56 мянган хүнд хүрчээ.

"Чамд таалагдаж байна уу" дууны үгийг “Vandebo” бичиж, хөгжмийг Д.Болд зохиожээ. Харин хоолойн бичлэгийг "440Hz records" бичүүлсэн бөгөөд хөгжмийн бичлэгийг  The Library Records хийсэн байна.

Мөн The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, Гитарчин Мөнх-Оргил, Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тоглосон байна. Дууны тохируулгыг  Upside Down Dog Studio, Alex Reverberi (USA) дууны эцсийн мастер тохируулгыг United Mastering - Warren Sokol (USA)-д хийж,  клипийг TJ Entertainment -д бүтээжээ. Түүнчлэн Урангоо, Хүслэн, Биндарьяа, Мөнх-Эрдэнэ нар бүжиглэсэн бөгөөд нүүр make-up Artist Цолмон ажиллажээ.

Сонирхуулахад, Дуучин Д.Болд "440Hz records"-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа өөрийн уран бүтээлээ хүргэхээс гадна “Voice of Mongolia” шоунд түүний багт байсан залуу уран бүтээлчдийн гайхалтай гэрэл асаасан дуунуудыг олны хүртээл болгосон билээ.