Сурагчдын амралтыг сунгуулах хүсэлтийг БСШУЯ-нд хүргүүлсэн гэв
2020/01/03
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байгаа билээ. Энэ сарын 13-нд сурагчдын амралт дуусна. Харин бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас сурагчдын амралтын сунгах хүсэлтийг өнөөдөр холбогдох яаманд хүргүүлжээ.
Энэ талаар, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Амбулаторийн үзлэгээр томуу томуу төст өвчний өвчлөл өнөөдрийн байдлаар 10 гаруй хувьтай байгаа. Энэхүү өвчлөлийн үзүүлэлт 5 хувиас дээш байгаа тохиолдолд дэгдэлт гэж үзэн тодорхой арга хэмжээг авдаг.
Томуугийн өвчлөл өндөр байгаа учраас манай яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг 7-10 хоногоор сунгахыг дэмжих саналтай байгаа. Тиймээс энэхүү саналаа Нийслэлийн боловсролын газар, БСШУЯ-нд санал хүргүүлсэн” гэсэн юм.
bat · 2020/01/04
Зүгээр суухаар гэдэг энэ үү хойшиллоо гээд ямар үр дүнд хүрэх үү нялх дүү нар цэцэрлэгтээ ах нар гэртээ энэ эсэргээрээ бус уу
Зочин · 2020/01/03
Зочин · 2020/01/03
Цэцэрлэгийн хүүхдүүдийг яах вэ? Тэд томуу тусдаггүй юм уу? Эсвэл НЭМ-ийхний асуудал биш үү? Тэд нусаа гоожуулааад пор пор “хуцуулаа” үе үехэн халуураад явж л байг уу? Нарангэрэл ээ!!!