Жүжигчин Г.Эрдэнэбилэгийн "гэр бүл"
2020/01/06
УДЭТ-ын чадварлаг жүжигчдийн нэг бол Г.Эрдэнэбилэг. Тэрбээр оюутан ахуй цагаасаа тайз дэлгэцийн уран бүтээлд хүч сорьж ихэвчлэн хүн чанартай эрэлхэг залуугийн дүрийг бүтээсэн байдаг. Тиймдээ ч тэрбээр “Тэнгэрийн хүү” жүжигт өөрийн хайртай бүхнээ золиослосон ч улс үндэстэн болон газар шороогоо хамгаалсан зоригт эрийн дүрийг гайхамшигтайгаар бүтээж чадсан нь үзэгчдийн сэтгэлд ихээхэн таалагдсан. Тэгвэл өдгөө найруулагчийн ажилд хүч үзэж яваа. Түүний найруулсан "Аав", "Хийморь", "Яллагч" зэрэг дэлгэцийн бүтээлд нь магтаалыг харамгүй авсан.
Жүжигчин залуу үеийнхэнээсээ хожуу гэр бүл зохиосон ч өдгөө хөөрхөн хүү, охин хоёртой өнөр өтгөн айл болсон юм. Ингээд аз жаргалтай мөчийг нь гэрэл зургаар хүргэж байна.
Зочин · 2020/01/07