Адуучин залуу Алтангэрэл буюу Г.Ананд согтуугаар машин барьж, хүний аминд хүрсэн үү
2020/01/20
Монголжуу төрх, зангирсан булчин шөрмөстэй, гүндүүгүй адуучин залуу Алтангэрэлийн дүрийг “Single ladies” уран сайхны кинонд бүтээсэн жүжигчин Г.Анандыг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ.
Тэрбээр одоогоос дөрвөн хоногийн өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард сууж, хүний аминд хүрчээ.
Тодруулбал, 2020.01.16-ны шөнийн 05:50 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд асфальтан замд Toyota Premio маркийн А жолоочтой автомашин, Mercedes Benz маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 45 настай, эрэгтэй, А нас барсан ноцтой осол гарчээ.
Харин осол гаргасан Mercedes Benz маркийн автомашиныг жолоодож явсан А гэх хүн нь залуу жүжигчин Г.Ананд байсан гэнэ. Тэрбээр осол хийх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгийг эх сурвалж хэлэв. Харин мөргүүлсэн Toyota Premio маркийн автомашины жолооч газар дээрээ амиа алдсан байна.
Эл хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Холбоотой мэдээ:
Зочин · 2020/01/20
гх · 2020/01/20
яагаад нэрийг нь ил тод зарлаад байгаа юм бэ? Төрийн нууцад оруулаач.ээ