Би энэ айлын зарц шиг л байна
2020/02/03
Нөхөр хөдөө ажилладаг болохоор хотод охин бид 2оос өөр хүн байхгүй, ажлын цаг цэцэрлэгийн цагаас зөрөөд хэцүү юм. Мэргэжилгүй хүн цагаа тохируулж ажил хийнэ ч гэж байхгүй юм шиг.
Тэгээд л би гэрт зүгээр суудаг нэртэй. Гэрээрээ юм хийе гэсэн ч нөхөр дэмжихгүй, сургалтанд сууж өөрийгөө хөгжүүлье гэсэн ч мөнгөгүй хүүхэд харах хүнгүй гээд л. Захын хүн дээрэлхэх янзтай. Өнгөрсөн хавар хадмын хамаатны хүүхдийг цэцэрлэгт нь зөөдөг байсан. Гэхдээ тэр эгч надад 1 удаа ч баярлалаа гэдэг үг хэлж байгаагүй. Цэцэрлэг тараад хэд л хонож байсан нөхөртэй маань жаахан ам мурийж байсанаа энэ авгайгаа дуурайж байна, авгай нь тэг гэж зааж өгсөн гээд орлив.п
Би гайхаад та намайг хэлээд байна уу гэсэн чинь, чамайг хэлж байна энээ тэрээ гээд өчнөөн янзаар доромжилвоо. Миний муу аавыг хүртэл оролцуулчихсан чиний эцэг энэ тэр л гэнэ. Бөөн Хэрүүл болоод өнгөрлөө удахгүй дахиад л хэрүүл гараад тэгсэн над руу янз бүрийн юм хэлж байнаа. Би ёстой тэвчээгүй хэрэлдээд бөөн юм болоод дахиж харьцаагүй байсан. Одоо дахиад л намайг гуйгаад л 2 хүүхэд хараад өгөөч гээл өдөр болгон хүүхдийг нь хараад л байж байна.
Би гэж хүн болгоны золиос болсон амьтан зун болгон намайг хөдөө явуулна. Явахгүй гэсэн ч надад энд хийх ажил байхгүй юм чинь хөдөө очиж хаана ямар айлд ажил байна бүхий л ажлыг нь нугалж өгнө. Намар арай гэж гэртээ ирнэ, тэнд хүмүүс намайг явуулах дургүй, нөхөр намайг авах дургүй. Би бүр хүчээр л гэртээ ирнэ. За тэгээд одоо бас л хөдөө яв гэнэ, тэнд очиж айлуудын цагаан сарын бэлтгэл хийж өгнө, яг явах гэхэд нөгөө эгч 2 хүүхдээ өгч явуулна гэнэ.
Ингээд л хүмүүс намайг үл тоож илүү хараад байх юм. Би ажил хийж солих хувцас нүүрны будаг гээд эхлээд өөрийгөө өөд нь татаж цаашлаад надад зөндөө зорилго байна. Гэтэл хадмын тал ч тэр миний талын ах дүү нар ч тэр ерөөсөө миний үгийг сонсохгүй юм. Би нөхөртөө өөрийгөө ойлгуулах гэж зөндөө хэлж ярилцсан ч чамайг ойлгож байна гэсэн хэрнээ Сонсоогүй юм шиг л байдаг.
Би ийм муухай байдлаас яаж гарах юм бэ.
Зочин · 2020/02/03
зөөлөн ньхатуугаа иддэг
Зочин · 2020/02/03
Зочин · 2020/02/03
Gantsaaraa ch hun zovj chaddag l bhgui yu sal l gej helie
Зочин · 2020/02/03
Ноомой хүнийг ноолоход амархаан гэж...
Зочин · 2020/02/03
Emegtei hvn uurtuu hairtai bhgvi bol tegd l ungurnu shvdee uuriiguu uurchil uurtuu bvh achaag vvred bh shaardlagagvi dvrgvi bga bol shuud vgvi gj helj sur chi ymar surgiultai amitan bishdee
Zochin · 2020/02/03
est yrshig l bna dag chdhgvi gj hlehgvi yu