Мөсний хатан гэх С.Баярмаад зургаан жилийн ял оноолоо
2020/02/04
Мөсний хатан хаан гэх С.Баярмааг хил дээрээс аатуулсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр Х.Мөнх-Эрдэнэ гэх залууд есөн удаа БНХАУ-аас нэг килограм орчим хар тамхи оруулж ирэх даалгавар өгсөн нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон гэгддэг юм.
Ийнхүү С.Баярмааг саатуулсан тул, хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байсан. Тэгьэл энэ хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Баярмааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Мөнх-Эрдэнийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201501000046 дугаар хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 болгон өөрчилж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмааг 6 жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнийг 5 жил хорих ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Зочин · 2020/02/05
Зочин · 2020/02/04
Зочин · 2020/02/04
ямар нь ялгүй ямар нь л авдаг юм бэ
bat · 2020/02/04
Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо
Зочин · 2020/02/04
Haha haraad bhd olon udaagiin uildel zohioon baiguulalttai luugaruud bhiin ogson yaliig nii chaavaas da iim mal huuli shuuh gej baihgej..odoo tged yok ni sain hun bolj haragdahged orshoochihno ineedmiin uls oron boldo
70-д ОНЫ КОЛУМБА ҮНЭРТЭЖ БАЙНА · 2020/02/04
Манай шүүгчид, ТӨР ЗАСАГ гэмт хэрэгтнүүдийн толгойг нь илэх юм даа. Ийм хууль, шүүгчид байх гэж дээ.
ийм бага уу арай л дээ · 2020/02/04
арай л бага уу