Б.Махбалыг суллана гэдэг нь ташаа мэдээлэл гэв
2020/02/05
Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байх үедээ ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар хамт ажилладаг Т.Гомбосүрэнг хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэмээн буруутгагдаад байгаа Б.Махбал энэ ням гарагт суллагдахаар боллоо хэмээн мэдээлэл гарсан билээ.
Монгол Улсын Эрүүгийн хуульд заасны дагуу Б.Махбалд холбогдох хүн амины хэргийг нэг жил зургаан сарын хугацаанд шүүхээр дэнсэлж, ял шийтгэл оногдуулж чадаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т заасныг баримтлан түүнийг ирэх ням гаригт буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр суллана гэж мэдээлэл гарсан.
Харин үүнийг Улсын ерөнхий прокурорын газраас үгүйсгэлээ.
Хэргийг эргэн сануулахад, Б.Махбалд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон шүүх хурлын үеэр Б.Махбал өөрийгөө хохирогч хэмээн мэдүүлсэн бөгөөд шүүхээс уг хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.
zochin · 2020/02/06
shuuh mongo avch de
Zochin · 2020/02/06
Ner ny hurtel zevuun sanagdaad bgam da.
Зочин · 2020/02/05
Монгол хүн · 2020/02/05
Хүн алсан хүнийг адилхан насаар нь хорих хэрэгтэй яагаад суллах гэж, алуулсан хүний буруу юу мөнгөөр зодоод гараад ирж байгаа юмуу. Монгол Улсад шударга ёс гэж огт алга, Хүн алсан хүний хэрэг хэрэгсэхгүй болоод дахиад л хүн ална, хар тамхи хэрэглээд эхийгээ зодно хорилоо-удалгүй ар өврийн хаалгаар мөнгөөр зодоод л гарна. Гэтэл тэр хэлмэгдээд эрүү шүүлтэд байгаа иргэд хөөрхий тэр чигтээ үхэх ёстой юу. Ийм байж болох юмуу.
zochin · 2020/02/05
iim hudal medeelel gargaj bgaa humuus,baiguullagig torgoh,yamar neg hariutslaga tootsooch
Зочин · 2020/02/05
ЭНэ улсад шудрага амьдрах хэжүү байсан бол. Одоо зүгээр л наранд явахад л аюултай болжээ. Хулгайч алуурчин луйвирчидыг шүүх зүгээр гаргаад явуулдаг. Мөнгө төгрөг идээгүй шудрага эсвэл нэг ажилгүй үр хүүхэд амь зуулгаа яая гэж байгаа ардуудыг болохоор ачааад шууд шоронд хийдэг болжээ. Яана даа Монгол гэдэг улсын нэр нь үлдэх нээ дээ удахгүй
Зочин · 2020/02/05
Shuuh gej guuli bolson hogii tsag ue..ene nohor baitugai ter sandal deer hevtuuleed orhij bsn 2 huniig hurtel yallah yostoi baital..nugel ni nudeeree garj udahgui ooroo buderch unaad uheh bailgude