Ц.Мөнхтуяа: 5-р цэцэрлэгийн эрхлэгч гурван хүүхдийн амь насны хэргийг нуун дарагдуулах гэж байна
2020/02/06
“Цэцэрлэгийн ой тэмдэглэнэ” гэж ажилчдадаа эрхлэгч нь дуудсаны улмаас гурван хүүхэд гэртээ түгжүүлж, түлэгдэж амиа алдсан харамсалтай хэрэг Дархан-Уул аймагт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар БСШУЯ дээр асуухаар ирэхэд хэн ч алга гэв.
Энэ талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтуяагаас тодруулахад "Дархан уул аймгийн 5-р цэцэрлэгийн эрхлэгч 50 жилийнхээ ойн баяртаа зориулж концерт бэлтгэхээр багш, ажилчдыг дууджээ. Энэ хойгуур тус цэцэрлэгийн үйлчлэгч багшийн гэртээ цоожлогдож үлдсэн гурван нялх хүүхдийн алтан амь үрэгдлээ. БСШУЯ, сургуулийн өмнөх боловсролын газарт нь энэ асуудлаар хандах гэж ирлээ. Энэ хорио цээрийн үед багш нарыг олон нийтийн арга хэмжээнд оролцуулахгүй гэсэн сайдын журам гарсан. Гэтэл сайдын тушаалыг доод ажилтнууд нь биелүүлэхгүй байна.
Тухайн цэцэрлэгийн багш энэ талаар хүн амьтанд битгий хэл, сенсааци битгий гарга. Хүмүүст бүү мэдээлэл өг гэсэн байна. Энэ нь хэргийг нуун дарагдуулах гэж байгаа үйлдэл. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо бол үүнтэй тууштай тэмцэнэ. Энэ айлын амьдрал тэр чигээрээ хөмөрлөө. Гурван хүүхдээ алдсан ээж энэ үйл явдлаас болж маш хүнд байдалтай байгаа гэнэ. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч нь нууцлах гээд байна. Гурван нялх хүүхдийг гэрт нь үлдээгээд ээжийг нь ажлын байран дээр аваачиж залуухан ээжийг хагацалд орууллаа. Цэцэрлэгийн эрхлэгч хүнийг гэсэн сэтгэлтэй баймаар байна.
БСШУЯ-ны дэд сайд Ганбаяртай уулзах гээд сая ирэхэд "Надад хамаагүй" гэлээ. Зөндөө олон асуудал дээр асуухаар ирэхэд дандаа надад хамаагүй гээд гарч ирдэггүй. Төрийн нарийн бичиг нь алга, сайд нь байхгүй байна. Сургуулийн өмнө боловсролын газрын мэргэжилтэн нь гарч ирнэ гээд байдаггүй ээ. Бид нар гарч ирэхийг нь хүлээгээд 30 минут болж байна. Хорио цээрийн дэглэмийн үед багш нар маань ажил дээрээ байх юм уу эсвэл ажлын байран дээрээ байх юм уу гэдгийг нэг мөр болгож өгөхийг шаардаж явна" гэлээ.
Zochin · 2020/02/07
Gutswaa chi...hol horio togtooson ued olnig 1 dor n tsugluuldgui yum omhii mal mini!
Zochin · 2020/02/07
Ugasa Ganbayart hamaagui l dee ylstorchodod songuuli dohson onoo awah saihan bolomj...ugaasa l naad nowshnuud chin bugd adgiin shaarnuud haraal idmeruud
Zochin · 2020/02/07
Ub t ch iim yumnuud baina ajilchdaa huuli dvrmend zahiragddaggvi tsagaa bvrtgvvl gej odor bolgon shogtoj baigaa erhlegch bainadaa
K · 2020/02/07
Surguuli tsetserlegiin darga menejer alban tushaalaa ashiglan dandaa hun daramtladag humuus bdagshdee ugasaa hun hairlah setgelgui deerni ajiltnaa heden huuhedtei gegiigch medegguiee sudalddaggui ymaa ugaasaa
Зочин · 2020/02/07
Ganbayr gdg ch dee.zailuul.hunii ooriin huuhedtei bj tr dundaa alba hashij l bf bol um bolgoniig ndj bh hergtei
Зочин · 2020/02/06
zochin · 2020/02/06
Ganbayar gej ajlaa medehgui novshiin ulun p... bnaa. Zailaasai
Иргэн · 2020/02/06
Энэ сургууль,цэцэрлэгийн захирал,эрхлэгч гэгч ,хурган дарга, нцарууд Боловсролын Яамны тушаал шийдвэрийг уландаа гишгэж байгаа ийм үйлдлүүд гаэнцхан Дарханд ч биш бусад хөдөө, хотын сургуулиудад их байна. Хийх ажилгүй мөртлөө багш нарыгсургууль дээр байлгаж ,цалинтай чинь ярина гэж айлган дарамтлаж байдаг захиралуудад арга хэмжээ авмаар байна!! Сайдаа!!
Зочин · 2020/02/06
Наадах чинь цэцэрлэгийн эрхлэгчийн буруу гэж үзэх юм алга. ажилчдаа дуудаж ямар нэгэн үйл ажиллагаанд бэлтгэх нь байдаг л асуудал.