Найруулагч Б.Чингүүний "гэр бүл" /фото/
2020/02/07
Богино хэмжээний уран сайхны киногоороо олны танил болсон найруулагч Б.Чингүүнийг кинонд дурлагчид андахгүй сайн танина. Зарим хүмүүс түүнийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.
Тэрбээр амдралынхаа ханиар жүжигчин Ч.Сэлэнгийг сонгож, хөөрхөн ихэр үрстэй болсон. Залуу хосууд өнгөрсөн оны есдүгээр сарын 25-н гал голомтоо бадраан, даруухан хуримаа хийсэн.
Түүний хайрт Соёл урлагийн их сургуульд суралцаж байхаасаа кинонд тоглосон бөгөөд гуравдугаар курсийн оюутан байхдаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй Дорнод аймгаар аялан тоглолтоор явж Уильяам Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттад тоглоод амжсан азтай нэгэн. Тэрбээр монголын тав дахь Жульетта болохоосоо өмнө "18 нас би чамд хайртай", "Аз жаргал", "Хайр" зэрэг уран сайхны кинонд дүр бүтээсэн залуу жүжигчин юм. Ингээд урлагийн гэр бүлийн аз жаргалтай агшинг гэрэл зургаар нь хүргэж байна.
Зочин · 2020/02/08