Ё.Баатарбилэг сайдад шаардлага хүргүүллээ
2020/02/12
Монголын хуульчдын холбооны гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Наранбулаг өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт хандан шаардлага хүргүүлжээ.
Шаардлагад АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Ш.Батбаатарыг 2018 оны 07-р сарын 09-ны өдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сайд үндэслэлгүйгээр халсан болохыг гурван шатны шүүх тогтоож, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж 2019.07.30-ны өдөр гарсан байна. Уг захирамжийг Ё.Баатарбилэг сайд өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа тул биелүүлэхийг шаардаж байгаа юм байна.
Шаардлагыг эх хувиар нь хүргэж байна.
Зочин · 2020/02/17
Салбарын сайд хүн хуулиа биeлүүлэхгүй. Ард түмэнд ямар хүн гэдгээ харууллаа. Энэ хүнийг дахиж битгий сонго
Zochin · 2020/02/12
Балайбилэг авилга авах гээд гүрийгээд байгааг ойлгохгүй бна уу.
Зочин · 2020/02/12
Худлаа дүр үзүүлэхээс өөр энэ улсад хуулта биелүүлдэг хүн байна уу. Ийм хүмүүсийг УИХ дахин бүү сонго
Зочин · 2020/02/12
Хууль бус үүрэг гүйцэтгэгчээ зайлуулаач ээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль хэрэгжүүлэх шаардлагагүй гэж Баатарбилэгийн тушаалыг гаргуулахгүй байгаа гэж ярих юм. Учир нь С.Баяр гэдэг хүн ЕС-тай яриад Ж.Цолмон гэгчийг байлгаад байгаа гэх юм. Ийм жижиг юмаар зууралддаг ЕС байх ч гэж дээ. Хэрвээ энэ үнэн бол ийм ч дүр эсгэсэн, сүр данзан ЕС хэрэггүй. Хэрвээ худлаа бол хууль биелүүлдэггүй Баатарбилэгтээ хэлж сургуулийг минь энэ балай хүүхнээс авраач. Арчаагүй, хуулиа биелүүлдэггүй ийм хүмүүсийг дахин УИХ-д сонгож болохгүй. Төрийн жолоо өгч болохгүй.
Зочин · 2020/02/12
Баатарбилэг сайдад одоо юу хэрэгтэй юм болдоо. Үнэхээр ширэлсэн нүүртэй хүмүүс юм аа. Үүний цаана ямар эрх ашига байна аа. Хуулиа хэрэгжүүлэхгүй байж дахин хууль тогтоох байгууллага руу санаархаж байгаа байх даа. Хуулийг уландаа гишгэж буй хэнийг ч УИХ-д бүү сонго.