Коронавирусийн халдвараас сэргийлж ерөнхий боловсролын дунд сургууль, их, дээд сургуулиудын танхимын сургалтыг гуравдугаар сарын 2 хүртэл түдгэлзүүлэх шийдвэр Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбоотойгоор гэртээ үлдсэн хүүхдүүд угаартах тохиолдол гарсаар байна. Өчигдөр л гэхэд нийт 14 хүүхэд гэртээ угаартсан байна. Тодруулбал,

  • БЗД 28-р хороонд 31 настай эм, 34 нас эм Х, 8 настай эм Э, 5 настай эм Э, 1 настай эр И
  • БЗД-ийн 12-р хороо 38 настай эм Ч, 10 настай эм У, 2 настай эр Э
  • СХД-ийн 26-р хороонд 5 настай эм У
  • СХД-ийн 8-р хороонд 15 настай эм Б, 11 настай эм Б,
  • СХД-ийн 11-р хороонд 40 настай эм Д, 14 настай эр Н, 10 настай эр Г, 7 настай эр С,
  • СХД-ийн 28-р хороонд 6 настай эм Б, 5 настай эр О,
  • ЧД-ийн 10-р хороонд 60 настай эм Д, 3 настай эм Н нар хөнгөн угаартсан байна.

Тиймээс эцэг эхчүүд болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.