Ардчилсан Нам коммунист нам болсон уу?
2020/02/13
Ардчилсан намын удирдлагууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-22 хооронд Хятад өргөн бүрэлдэхүүнээр айлчилж, Хятадын Коммунист намын төлөөллүүдтэй уулзсан.
Гэвч тухайн үед АН энэ тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт мэдээлээгүй өнгөрсөн байдаг. Хятадын CCTV-р тухайн айлчлалын талаарх мэдээ гарсан бөгөөд энэ нь олон нийтийн сүлжээгээр тарахтай зэрэгцээд АН-н удирдлагууд яаран сандран мэдэгдэл хийв.
Тэд мэдэгдэлдээ “улс хоорондын найрсаг харилцаа болон намуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон” гэж тайлбарласан.
Тэгвэл “Шинэ” намын дарга Ж.Батзандан “С.Эрдэнэ Хятадын даргатай уулзахаар байдаг л нэг зүйл. Ж.Батзандан төрийн ажлын хүрээнд гаднынхантай уулзахаар тэр нь ноцтой байдаг юм уу. Хятадуудтай хамгийн их уулздаг намын даргыг та бүхэн мэдэж байгаа. Бүр Хятадуудаас дэмжлэг гуйгаад намаараа явж байгаа шүү дээ” хэмээсэн.
Үнэхээр ч АН-ын энэхүү айлчлал дарга, дэд дарга нарыг багтаасан өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал байсан. Ингэж их ач холбогдол өгч, Ж.Батзандангийн хэлсэнчлэн намаараа нуун байж айлчлал хийх шалтгаан юу байв.
Коммунизмыг “үзэн ядагч” гэцгээдэг АН Коммунист намаас туршлага солилцоно, хамтран ажиллана гэв үү. Тэнгэр газар мэт ялгаатай үзэл баримтлалтай энэ хоёр нам хэрхэн юун дээр яаж хамтран ажиллах гээд байна вэ гэдэг нь сонин. “Ардчиллыг байнга тордож, Ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө тууштай зогссоор ирсэн, цаашдаа ч хатуу зогсох болно” гэж ярьж явсан С.Эрдэнэ намынхныгаа толгойлоод Хятадын Коммунист намаас туршлага солилцох, хамтран ажиллах хэлэлцээр хийлээ гэж үү.
Эндээс харахад Лу.Болдын хэлдэгчлэн АН үнэхээр коммунист нам болсон аль эсвэл үүний цаана өөр ашиг сонирхол байсан гэж дүгнэхээр байна. Тодруулбал, олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа санхүүгийн дэмжлэг хүссэн гэдэг нь үнэний ортой байх магадлалтай байгаа юм. Тэд санхүүгийн дэмжлэг аваагүй гэдгээ хатуу мэдэгдэж байна хэмээсэн. Харин энэ нь санхүүгийн дэмжлэг хүсээгүй гэдэг үг огтоос биш юм.
Д.Бат
sonin.mn
Зочин · 2020/02/14
Б. Дэлгармаа авгай одоо болио боль. Өнгөрсөн өвөл ТВ-ярилцлага өгөхдөө хулгайч луйварчидаараа төрийн эрх олон жил бариулж УЛС МОНГОЛОО УСТГАЯ гэснээс өөрцгүй юм хуцаад олон хүний хилэнг бадраасан. Ахиж та нараар төр бариулна гэж ёстой толгой нь хамуурсан хүн л бодох байхдаа
Зочин · 2020/02/14
Тэгэлгүй яадын хорхой ч биед нь хүрхэд атирдаг гэсэн үг байдаг. Тэгвэл ардчиллын хулгайч нар ардчиллаар халхавчилсан луйварчдыг олон ард таньдаг юуг яаж хулгайлах гэж байгааг бараг уруулын хөдөлгөөнөөр нь мэддэг болчоод хармагцаа л сонсмогцоо л уур нь хүрээд алмаар санагддаг болцондоо. Харин чи тэр хулгайч луйварчдын нэг болтой харвал ч нэрээр чинь дуудах вий. Болгоомжтойл байж үз дээ. Өмхий хулгайч луйварчин минь
Иргэн · 2020/02/14
Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив гэж нэг үг байдаг даа...
bat · 2020/02/13
Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн шинэ намыг сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо
Иргэн: · 2020/02/13
АН үнэхээр коммунист нам болсон бол харин ч сайн хэрэг, Коммунист үзэл саар үйлээр арвин ч өнөөгийн үл ойлгогдох ардчиллаас хавьгүй дээр байсан гэвэл ардчиллаар халхавчлан хөлжигчдийн хилэн бадрах болов уу?
баагий · 2020/02/13
Хөлсний бичээч нар их болждээ.
Зочин · 2020/02/13
Кккккк коммуннистууд улс орноо гадныханд зардаггүй зөвхөн өөрөө л баян цатгалан байвал бусад нь хамаагүй гэж боддог тэгж ажилладаг тоогий нь хэлж чадахааргүй их мөнгийг хулгай луйвараар аваад гадаадмруу зугтдаггүй хүмүүс тэгсэн хүнийг цаазалдаг буудан хороодог хөрөнгийг нь хураадаг. АН одоо Тарваган хүн Ч.Сайханбилэг хоёрыгоо Троцкийдох болж дээ