Маргаашнаас Монгол улс БНХАУ-тай хиллэдэг боомтоо бүрэн хаах ЗГ-ын шийдвэр гарлаа
2020/02/13
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дөнгөж сая Монгол улс, БНХАУ-тай хиллэдэг боомтоо маргаашнаас бүрэн хаах шийдвэр гаргалаа. Ингэснээр манай улсын хилээр Хятад иргэд нэвтрэхгүй гэсэн үг юм. Манай улс энэ сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол иргэдээ хилээр нэвтрүүлж байсан.
Мөн агаарын замыг ч хаана. Өнөөдөр хамгийн сүүлчийн нислэг хийгдэх юм байна. Дахиж нислэг үйлдэх эсэхийг Монгол улсын засгийн газар шийдвэр гаргана гэдгийг мэдэгдлээ.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн "Төмөр зам, Гашуунсухайт, агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоолоо. Хоёрдугаар сарын 1-ээс хойш БНХАУ-ын иргэн болон тус улсаар дамжсан иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. БНХАУ-д байгаа монголчуудаа татан авсан. Ойролцоогоор 6000 иргэнээ татан авсан. Үүнээс хойш Хятадад байгаа иргэдийг татан авах асуудлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана" гэсэн юм.
Ийнхүү Хятадын иргэд Монгол Улсын аль ч хилийн боомтоор нэвтрэх боломжгүй боллоо.
Зочин · 2020/02/14
Зочин · 2020/02/14
Нэг санал байна,зайлшгүй шаардлагатай биш тохиолдолд хагас өдөр ажиллах ,хагас өдөр ажиллахдаа бүтэн өдөр хийх ёстой ажлаа аль болох амжуулах, эсвэл зохион байгуулалтын хувьд хамааралгүй бол ажлын цагаа зөрүүлж ажиллах, аль болох иргэдийг төвлөрүүлэхгүйгээр ажлаа зохион байгуулах, зайлшгүй биш бусад тохиолдолд гадуур аль болох зорчихгүй байх дүрмийг бүгд нэг жигд дагаж мөрдөн ажиллавал ямар вэ