Д.Чойжамц: Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай
2020/02/15
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар сүсэгтэн олон, ард иргэдэд хандсан мэдээлэл хийж байна.
МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц "XVII дугаар жарны Төмөр хулгана жил гарч байна.
Сар шинэ бол цаг хугацааны үргэлжлэл юм. Урьд нь ямар жамаар, ямар амжилт гаргаж явсны үргэлжлэл юм. Жаргалтай, сайхан амьдралын суурь шалтгаанаа тавьж чадсан бол олон жил дажгүй байна гэж бодох хэрэгтэй. Шашин номын талаас сүсэг бишрэлтэй хүмүүс олон бий. Иймд үүнийг тооцож, харгалзаж үзэх ёстой билээ.
Энэ ёсоор манайхан зурхайг хэрэглэж, он тооллоо тооцоолж, өдөр гаригаа тодорхойлдог уламжлал ч байдаг. Цагаан сарын баяраар хуучин жилийнхээ хамгийн сүүлчийн өдрийг буюу битүүний өдрийг сайхан тэмдэглэж, идээ будаагаа засаж, урьд хань нөхөд, найз нөхдөө урьж ёсолдог. Энэ өдөр бол 365 хоногийн хамгийн сүүлийн өдөр учраас бид өнгөрсөнд ямар байснаа дүгнэдэг цаг.
Мөн амьд сэрүүн байснаа тэмдэглэж, шинэ жилдээ цэвэр оръё гэсэн утгатай. Жилийн эхний өдрийг элбэг дэлбэг хангалуун тэмдэглэх нь тэр жилдээ энэ байдлаа алдахгүй байх санааг агуулдаг. Монголчуудын олон оны турш шүтэж ирсэн энэ шашин бол бие биенээ хайрладаг энэрдэг, нигүүсэлдэг, харьцаа сайхан байх жаргалтай амьдралын эх үүсвэр мөн.
Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан бөгөөд залууст хатуу, нялхаст анхаарууштай. Энэ жил дээдсүүдэд ширүүн, жилийн дунд талд бүр ширүүн тиймээс ажилж хөдөлмөрлөж байгаа хүмүүс зөв сайхан ажил хийхгүй бол энэ жил хэцүү байх зурлага харагдаж байна.
Жилийн дунд үед урьд жилээр бороо хур бага байна. Гэхдээ тариа ногооноо бүтэн авч чадна. Зурхайгаар магадлаад өөрийгөө зөв авч чадвал бие хэл сэтгэл гурваа зөв авч яваа хүнд энэ мэдэгдэхгүй.
Монголын ард түмний мянган жил тэмдэглэсэн уламжлалт баярыг Засгийн газар цуцална гэвэл хүмүүст эвгүй байж магадгүй. Эвтэйхэн үгээр хэлэх хэрэгтэй.
Ийм цаг үе ирж ханиад томуу гарна гэж хэлсэн ихэс дээдэс, хувилгаан хутагт, далдын мэдлэгтнүүдийн номууд дотор заалттай байгаа номуудыг унших, үрэл, утлагыг хийж ард түмэнд зүүлгэх нь бидний ажил. Бид ийм ажил хийдэг. Бид зааврын дагуу хөдөлж байгаа. Бидэнтэй ижил шашинтай улсуудад ямар арга хэмжээ авч байгааг судалж байна. Юу ч гэсэн бид сүсэгтэй улс учраас үрэл утлагуудыг хийж тараах, гандан хийдэд ирж буй хүмүүст арцаар уугиулах ажлуудыг хийнэ. Энэ бол шашны ажил, хэнээр ч заалгахгүй хийнэ" гэв.
Иргэн · 2020/02/16
Хурал хурж түмэн олны төлөө санаа тавьж танд баярлалаа, богдын бошигт энэ цөвүүн цагт номыг олон хурж бай гэж бошгилсон байдаг юм байна лээ
Дээд чоно · 2020/02/16
Чойжамц хамба гуай төрөөс хурал номыг хаагаад байхад та яагаад зөрүүдлэн лам хувараг сүсэгтэн олноо хайрлах сэтгэл төрсөнгүй вэ эсвэл та монгогол төрийн шийвэрийг үл тоомсорлож байна уу жудагтай бавал яасанын бэ Хурал хурах чинь төрийн эсрэг шүү
Zuw · 2020/02/16
Zuw. Buddiin surgaali amidraliin min chanar yum.
Зочин · 2020/02/15