Хулгайн замаар явж эрсдэлд орвол тухайн жолоочоос бүх зардлыг гаргуулна гэдгийг анхааруулж байна
2020/02/23
Шинэ коронавируст халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан.
Тус шийдвэр өнөөдрөөс буюу битүүнээс шинийн 4-ийг хүртэл хамаарах бөгөөд автобус, галт тэрэг, автомашинаар зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад зам хаачихсан энэ үед хулгайн замаар гарч цасанд суух зэрэг эрсдэлд орвол холбогдох байгууллагуудад хандахад таныг очиж аварна. Гэхдээ гарсан бүх зардлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу тухайн иргэнээр төлүүлнэ гэдгийг анхааруулж байна. Иймд та бүхэн хот хооронд зорчихгүй мөн хулгайн замаар явж ойр дотныхноо, хайртай мүүсээ эрсдэлд бүү оруулаарай.
Зочин · 2020/02/25
зочин · 2020/02/24
3дахин төлүүл.
Хүннү · 2020/02/23
Хулгайн зам гэж ямар замыг хэлэх вэ? Тэр замаар явсан жолоочийг торгох, эрхийг нь хасах хууль эрх зүйн ямар заалт байдаг юм болдоо.
Зочин · 2020/02/23
Хулгайн замаар явж байгаад баригдсан жолоочийг торгоод эрхийг нь хасах хэрэгтэй.