Эмэгтэй болохыг хүсдэг программист мэргэжилтэй эрийн мөрөөдөл биелэх боломжтой болжээ. Тэрээр хүйсээ солиулах мэс засал хийлгэхийн тулд 80 кг жин хассан байна.

29 настай Кэйт Тонкин гэх тэрээр одоо нэрээ өөрчлөн Кхиониа гэдэг япон нэртэй болжээ. Энэ бүх ажлын дүнд багагүй жин хассан тэрээр одоо мэс засалд орохоо хүлээж байгаа юм.  




“Миний байгаа байдал надаа огт таалагддагүй байсан. Би бусад хөвгүүдээс өөр. Би энэ биеэ шийтгэхийн тулд маш ихээр идэж нэг ёсондоо өөрийгөө үзэн яддаг байлаа” гэж Хино ярьжээ.


2009 онд түүний ээж өрөөнөөс нь эмэгтэй хүний банзал олсноос хойш өөрийн чиг хандлагаа нууцлахаа больж, эмнэлэг яван эмэгтэй болохын тулд эмчилгээнд орж эхэлжээ. Үүнээс хойш хоол хүнсээ багасган хоолны дэглэм барих болжээ. Одоо харин биеийн галбиртаа сэтгэл хангалуун болсон тэрээр хүйсээ солиулах мэс заслаа тэсэн ядан хүлээж байгаа аж.