Монгол улсын 35 настай иргэн БНСУ-д очоод коронавирусийн халдвар авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус иргэнийг нас барсан гэх мэдээлэл гарах болов. Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэлээс тодруулахад,  БНСУ-д байгаа Монгол Улсын 35 настай иргэн нь элэгний архаг үрэвсэлтэй. Хоёрдугаар сарын 12-нд Монгол Улсаас  БНСУ-д эмчлүүлэхээр явсан. Явсан даруйдаа дүүргийнхээ эмнэлэгт эмчлүүлж байсан. Тэнд очоод коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь нэмэх буюу халдвартай гэсэн хариу гарсан. Өвчлөлийн нууц хугацааг тооцож үзэхэд энэ хүн БНСУ-д дүүргийн эмнэлгээр явж, шинжилгээ хийлгэж байхдаа халдвар авсан байх өндөр магадлалтай байна. ГХЯ, Цагдаа хууль хяналтын хамтарч ажиллаж, энэ хүнийг хаагуур явсан ямар шинжилгээ өгснийг нь судалж байна. Эрүүл мэндийн байгууллагууд хяналт тандалтаа хийж байна.

Эхнэр эгчийн хувьд шинжилгээний хариу сөрөг гарсан учраас тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн. Өвчтөн Намьянжү хотын дүүргийн эмнэлгүүдээр явж шинжилгээ өгч байсан байна лээ. Одоогоор түүний биеийн байдалд хүнд байгаа" гэлээ.