Сүүлийн үед  “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих явцад зарим хувь хүн, аж ахуйн нэгжүүд хуулийг санаатайгаар зөрчсөн үйлдлүүдийг гарган  ихээхэн хэмжээний татвараас залсхийж хуурамч НӨАТ бичиж байсан хэргүүд олон гараад байгаа. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн юм. Ялангуяа зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдэд,  анхаарлаа хандуулж илрүүлэн ажиллаж байгаа гэдгийг ч тодотгож буй. Өмнө нь НӨАТ хуурамчаар үйлдсэн 30 гаруй байгууллагын нэрсийг татварын ерөнхий газраас олон нийтэд мэдээлж байсан билээ.

Гэмт этгээдүүд НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа, гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан үйлдэх, засварлах, бичүүлж авах мөн татварын албанд бүртгэлгүй, бүртгэлтэй боловч тухайн борлуулагчийн бүртгэлтэй бус НӨАТ-ын падааныг өөр хоорондоо худалдах  замаар хуурамч анхан шатны баримт бүрдүүлэх, НӨАТ-ын хасалт, буцаан олголт хийх хуулийн заалтанд хамааралгүй ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг бизнесийн үйл ажиллагааны зардлаар тооцож, төсөвт төлөх НӨАТ-ыг багасгах, импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ хэлцэл үйлдэж,  гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах зэргээр хуурамч НӨАТ үйлдэж байгаа юм.

Эдгээр зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээс гадна уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдвол Монгол Улсын “Эрүүгийн хууль”-ийн дагуу шийдвэрлэдэг юм байна.

Ийн НӨАТ-ыг хуурамчаар  бичиж, татвараас санаатайгаар зугтаж улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан нэгэн хэргийг илрүүлэн шалгаж байгаа талаар  ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн "Татвар төлөхөөс зайлсхийсэн, улсад их хэмжээний хохирол учруулсан компаниудыг шалгана. Зарим Төрийн албан хаагч албан үүрэгтээ хайнга хандаж, хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримтад квот олгосон байна. Үүнийг шалгаж байгаа. Эхний ээлжинд 50 гаруй компанийг шалгах юм. Цаашдаа 2012-2014 оны хооронд үйл ажиллагаа явуулж, гадаадаас ажилчин оруулж ирж байсан бүх компанийг шалгах юм. Тэгэхээр энэ ажил эрчимтэй явагдана гэсэн үг” гэсэн юм. Дээрх хэргийг ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөх албанд шалгаж байна" гэлээ.

Дээрх хэрэг нь улсад 600 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Хэрэг одоогийн байдлаар мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд  200 гаруй тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байгаа юм байна.

Түүнчлэн гадаадаас ажиллах хүч оруулж ирдэг компаниуд ажилчдыг хууль бусаар, зохион байгуулалттайгаар оруулж ирдэг, татвараас зайлсхийж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа гэдгийг өмнө нь http://news.dorgio.mn/society/attention/11386  мэдээлж байсан билээ.

Х.Даваа