Нүүрс тээвэрлэлтийн хугацааг хойшлууллаа
2020/02/27
Улсын Онцгой хуралдаанаар нүүрс, газрын тосны бүтээгдэхүүнийг экспортыг хэзээ эхлүүлэх талаар хэлэлцэв. Өчигдрийн хуралдаанаар "Тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй гэж үзсэн тул гуравдугаар сарын 15-ныг хүртэл сунгаж байна" хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдсэн юм.
Мөн Ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Улсын Онцгой комиссын хоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа гуравдугаар сарын 2-ноос нүүрс болон газрын тос тээвэрлэлтийг сэргээх шийдвэр гаргаж, холбогдох бэлтгэлийг хангах ажлыг сайд, дарга нарт үүрэг болгов.