Дорнод аймагт энэ  долоо хоногт ухарч байсан машинд мөргүүлж нас барсан гурван тохиолдол бүртгэгдсэн байна. 

Тодруулбал, 

  • Дорнод аймагт энэ сарын 23-ны өдөр ухарч байсан машин 2 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хөнөөсөн бол 
  • 2020.02.25-ны өдөр 5 настай хүүхдийг жолооч ухрах үйлдэл хийхдээ дайрч амь насыг нь хохироосон НОЦТОЙ осол гарсан байна. Уг ослууд бүгд өдрийн цагаар бүртгэгдсэн байна. 
  • Өчигдөр Дорнод аймагт Портер ухрах үйлдэл хийх үедээ 34 настай эрэгтэйг дайрч амь насыг хохироосон байна. 

Зөвхөн Дорнод аймагт 2 хүүхэд, 1 том хүн нас барсан бөгөөд бүгд ухрах үйлдэл хийж байсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь нас нь хохирсон юм. 

Иймд жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.