Сонгдо эмнэлгийн сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлэн, тусгаарлажээ
2020/02/29
Сонгдо эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол өчигдөр орой илэрсэн юм. Уг сэжигтэй тохиолдол нь ханиалгах, толгой өвдөж байна гэх зовиуртай байгаа аж. Түүнийг одоогоор ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээнд хамруулж, тусгаарлан тандалт хяналтаа хийж байгаа гэлээ.
Тухайн хүнтэй ойрын хавьталд орсон эмч, сувилагч зэрэг эмнэлгийн ажилтнуудыг тусгаарлажээ. Мөн тухайн иргэн байсан эмнэлгийн обьектийн хэсгийг тусгаарлалтад авсан байна.
Зочин · 2020/02/29