Барилга, хот байгуулалтын сайд асан З.Бансэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал гуравдугаар сарын 4-нд 09:00 цагт товлогджээ.

Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ нарт холбогдох Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /хахууль өгөх/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Эл хэргийг эргэн сөхвөл, Тэрбээр барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэдэг.