АНУ-ын Вашингтон муж улсад коронавирусний халдвар авсан дөрвөн хүн нас барснаар уг халдварын улмаас нас барсан хүний тоо зургаа болжээ.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 102 хүрчээ. Тэдний 48 нь бусад орноос нүүлгэн шилжүүлсэн иргэд бол үлдсэн 54 тохиолдол нь 11 муж улсад бүртгэгдсэн байна. 

Тэдгээрийг дурдвал, Аризонад 1, Калифорниад 20, Флоридад 2, Иллинойст 4, Массачусетст 1, Нью-Йоркт 1, Орегонд 3, Роуд Айландад 2, Вашингтонд 18 (6 хүн нас барсан), Висконсинд 1 тохиолдол бүртгэгджээ.

 

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг