Эрсдэлтэй бүсээс ирсэн 22 зорчигчийг тусгаарлалаа
2020/03/03
Өнөөдөр өглөөний /2020.03.03/ Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай нислэгээр ирсэн 16 зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлан, 7 хүнийг ХӨСҮТ, 9 хүнийг Онцгой байдлын комисст хүлээлгэж өгөв.
Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр ирсэн 6 зорчигчийг тусгаарлалаа. Тэдний 5 нь Монгол улсын, нэг нь Япон улсын иргэн байна.
Халдварт өвчний дэгдэлт өндөр бүс нутаг буюу БНСУ, Япон, Италиас дамжин ирсэн тул ийнхүү тусгаарлаж, тандалтын арга хэмжээ авч байна.
Эх сурвалж: МХЕГ
Зочин · 2020/03/03
уншигч · 2020/03/03
юу гуцаад бгн бэ эрсдэлтэй бүсээс юун хүн хүлээж авах вэ ,вирус ороод ирвэл зогсоож чадахгүй гэж өөрсдөө хэлээ бздээ
зочин · 2020/03/03
Энэ тэнэмэлүүдийг буцаагаад хөөгөөч, гай болно шүү