Сүүлийн үед үзэгчдийн хүртээл болоод байгаа "Бүтэн амьдрал" ОАУСК-ны тухай сонсоогүй хүн гэж бараг байх аа болилоо. Амтай болгон л нөгөө боловсрол сувгаар гарч байгаа Эрхэмбаярын тоглосон киног үзэж байна уу хэмээн нэг нэгнээсээ асууж байна гэх явган яриа хүртэл гарчээ. Зарим нэг нь нөхрийнхээ ажил дээр гэнэт очиж  "шалгалт" хийнэ хэмээн дарамталж буй сурагтай. Нөгөө хэсэг нь эхнэрийгээ намайг хардах байна гэж гомдолж байгаа гэнэ лээ. Тус киноны гол дүрийн Номингийн  дүрийг бүтээсэн жүжигчин З.Ононгийн гэрэл зургаас сонирхуулж байна.