Орхон аймгийн Жаргалант сумын нутагт энэ сарын 03-ны 15:00 цагийн орчимд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Урьдчилсан байдлаар төхөөрөмжинд 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн байна.

Одоогоор иргэдээс мэдээллийг цуглуулах байдлаар баллыг нь судалж байгаа аж. Иргэдийн зүгээс дайвалзах, тавилга нурж унах зэрэг мэдээллийг холбогдох албаны хүмүүст өгсөн гэнэ.

Манай улсад 3.9 магнитутаас дээш бол хүчтэй газар хөдлөлтөд тооцдог юм.